Единая Россия намын Төрийн Дум дахь депутат Роман Терюшков олон нийтийн сүлжээгээр дамжуулан, хоригийн үед иргэншлээ солихоор зэхэж байгаа тамирчдыг сүрдүүлжээ.
Эрхэм депутат “Олон улсын спорт холбоодоос орос тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулахгүй болсон нь тэд тамирчдыг сэтгэлээр унагааж, хагаралдуулан, гадаад улсад зугтаан гаргах гэсэн хорон төлөвлөгөө байгаа юм” гээд “Бид энэ талаар баримтлах бодлогоо тодорхой хэлье. Улс эх орноос та нарыг бэлтгэх гэж их мөнгө зарцуулсан. Иргэншлээ сольж, гадаадад гарсан тамирчныг олон түмний өмнө нээлттэй шүүж, өөрт нь улсаас зарцуулсан бүх мөнгийг нэг рубль ч үлдээхгүй эргүүлэн авна, төлүүлнэ. Энэ хамгийн хөнгөн шийтгэл нь гээд бодчих. Зугтагчид насан туршдаа амар заяа үзэхгүй” гэж айлгажээ.
Сэтгэгдэл ( 4 )
Аргагүй ээ Оросуудын ганц чаддаг юм нь сүрдүүлэх, эзлэн түрэмгийлэх.
Xойдуудаас ч долоон дор нийгэмтэй болж байгаам байна даа .. энэ иванууд.
Дарангуйлагч төрийн үйлдэл ийм л байна, сайн сайхныг хүлээх хэрэггүй.
Комунистууд аа гэж. Нацизм комунизм 2 бол ердөө гарын ар, алга юм.