“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” уралдааны шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Монгол Улсын Засгийн газрын Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх Үндэсний хорооны үйл ажиллагааны хүрээнд БШУЯ, БТСУХ, МҮОА-аас хамтран зохион явуулсан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдаан нийт ерөнхий боловсролын сургуулиудын дунд таван сарын турш амжилттай өрнөж, шилдгээр шалгарсан хүмүүс өнөөдөр шагналаа гардаж авлаа.  

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, БТСУХ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Баттулга, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч, Болзолт уралдааны Зохион байгуулах хорооны дарга Ч.Зоригтбаатар нар оролцов.

Энэ удаагийн Болзолт уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн 400 гаруй ерөнхий боловсролын сургууль оролцож, 1300 гаруй удаагийн арга хэмжээнд сурагч, багш, эцэг эхчүүд зэрэг нийт 400,000 гаруй хүн хамрагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top