Азийн Цом: Филиппиний багт сүүлийн мөчид ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 11

Өнөөдөр Улаанбаатар хотод Азийн Цомын урьдчилсан шатнй хэсгийн тоглолтууд явагдлаа. Хүйтэн бороо асгарсан хүндхэн нөхцөлд манай шигшээ баг Европ тивд тоглодог тоглогчидтой хүчирхэг Филиппиний шигшээ багтай тоглолоо.

Манай шигшээ баг эхний тоглолтын гараагаа бүтнээр нь Филиппиний эсрэг илгээж, хэсгийнхээ хүчтэй багаас энэ шатны анхны оноогоо авахад тун ойртоод байсан юм. Монголын шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ гайхалтай тоглолт үзүүлж, 75 дахь минутад эсрэг багийн 11 метрийн торгуулийн цохилтыг хаав. Тус хаалтаас гадна өрсөлдөгчийнхөө олон аюултай довтолгоог үгүй хийж байсан ч эцсийн мөчид харамсалтай гоол алдлаа.

Тоглолтын 90+3 дахь минутад Бундеслигийн “Бохум” клубийн тоглогч Геррит Холтмэнний гоолоор хожлоо. Европын топ таван лигийн нэг Бундеслигт тоглодог Геррит Холтменн дээр манай хамгаалагчид давхар хамгаалалт хийж, 92 минут хөдөлгөөгүй хэдий ч шийдвэрлэх мөчид өндөр зэрэглэлийн тоглогч өөрийн ур чадварыг харуулав.

Хэсгийнхээ эхний байруудад эрэмблэгдэж буй багуудад харамсалтай хожигдсон манай шигшээ сүүлийн тоглолтоо Йемений эсрэг энэ сарын 14-ний 17.00 цагаас хийх болно.

Монголын хөлбөмбөгийн холбоо

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin.(202.21.108.184) 2022 оны 06 сарын 11

Uuchlaarai zgr mongoldoo heregtei ajlaa hii, buh orniihond yalagdaj duuslaa shuu dee.

0  |  0
Зангараа (202.179.25.45) 2022 оны 06 сарын 11

Чадахгүй тоглоомоор наадах осолтой чаддагаар нь эрлийз морьдоо уралдууланхан айрагдуулж байсан нь дээр кк

0  |  0
Top