Холимог тулааны UFC холбооноос зургаадугаар сарын 12-нд Сингапурын “Singapore Indoor Stadium” цогцолборт UFC 275 тэмцээнийг зохион байгуулна.
Энэ тэмцээнд хагас хүнд жингийн аварга, Бразилын Гловер Тейшейра, чансааны 2-т бичигдсэн Чехийн Иржи Прохазкатай, эмэгтэй хөнгөн жингийн аварга Валентина Шевченко чансааны тавын тулаанч Бразилын Тайла Сантостой бүс хамгаалах тулаан хийнэ. Мөн Хятадын Жан Вейли, Польшийн Йоанна Енжейчик нарын даагаа нэхэх тун сонирхолтой тулаантай.
UFC холбооны Монголын анхны тулаанч Дана Батгэрэл Өмнөд Солонгосын Кан Кён Хотой тулалдана. Манай тамирчин сүүлийн тулаанаа тун саяхан буюу гуравдугаар сарын 26-нд АНУ-ын Крис Гуттьрьезтэй хийж ялагдсан. Дана Батгэрэл 12 ялалт, 3 ялагдалтай болсон.
Энэ удаагийн өрсөлдөгч Кан Кён Хо 34 настай. Холимог тулаанд 17 ялалт, 9 ялагдалтай. Бусан хотын уугуул. UFC, Road FC, Deep, World Victory Road, Spirit MC холбоодод тулалдаж байсан. Road FC холбооны хөнгөн жингийн аварга болж байжээ. 2012 онд UFC холбоонд уригдаад Road FC холбооны аварга цолноосоо татгалзаж байжээ. UFC холбоонд 9 тулалдаж, 6 ялсан. Жи жицү суурьтай, таэквондо тамирчин. Ихэнх өрсөлдөгчөө өчиж, боож ялдаг гэнэ.
Өнөөдөр тамирчдын жинг үзлээ.
Гловер Тейшейра (Бразил, 33-7, 205 фунт) – Иржи Прохазка (Чех, 28-3-1, 205)
Валентина Шевченко (Кыргызстан/Перу, 21-3, 124,5) – Таила Сантос (Бразил, 19-1, 125);
Йоанна Эджейчик (Польш, 18-4, 116) – Вейли Чжан (Хятад, 21-3, 116) ;
Андре Фиальо (Португал, 16-5, 170,5) – Жейк Мэттьюз (Австрали, 16-5, 170,5) ;
Делла Маддалена (Австрали, 11-2, 170,5) – Рамазан Эмеев (ОХУ, 20-5, 171).
Сен Ву Чой (БЭСУ, 10-4, 146) – Жошуа Кулибао (Австрали, 5-1-2, 146);
Стив Гарсия (АНУ, 11-4, 155,5) – Махешате Хайсаер (Хятад, 5-1, 155,5);
Брендан Аллен (АНУ, 20-5, 186) – Жейкоб Мелкун (Австрали, 6-1, 186);
Данаа Батгэрэл (Монгол, 10-3, 135) – Кюн Хо Кан (БНСУ, 17-9, 136);
Сильвана Гомес Хуарес (Аргентин, 9-4, 116) – На Лянь (Хятад, 13-4, 116);
Жоселин Эдвардс (Панам, 11-4, 145) – Рамона Паскуаль (Филиппин, 5-3, 145).
Рожерио Бонторина, Манел Капе нарын тулааныг Бонторин жин хасах явцдаа бие нь муудсанаас цуцаллаа.
Сэтгэгдэл ( 2 )
жин гэчихээд ямар учиртай нь үл мэдэгдэх тоонууд өрчихсөн тайлбар бичээч
жин гэчихээд ямар учиртай нь үл мэдэгдэх тоонууд өрчихсөн тайлбар бичээч