UFC 275: Дана Батгэрэл оноогоор ялагдаж, Йоанна Енжейчик зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Холимог тулааны UFC холбооноос зургаадугаар сарын 12-нд Сингапурын “Singapore Indoor Stadium” цогцолборт UFC 275 тэмцээнийг зохион байгууллаа.

Энэ тэмцээнд хагас хүнд жингийн аварга, Бразилын Гловер Тейшейра, чансааны 2-т бичигдсэн Чехийн Иржи Прохазкатай тулалдаж, ялагдсан бол эмэгтэй хөнгөн жингийн аварга Валентина Шевченко чансааны тавын тулаанч Бразилын Тайла Сантостой бүс хамгаалах тулаан хийсэн. Маш хүнд тулааны эцэст Шевченко аварга цолоо хадгалж үлдлээ. Харин Хятадын Жан Вейлигээс даагаа нэхэхээр гарч ирсэн Польшийн Йоанна Енжейчик хүнд цохилтоор ялагдав.

Тулааны дараа Йоанна “Би өөрөөрөө бахархаж байна. Хүнд хэцүү тулаан болно гэдгийг би мэдэж байсан, бэлтгэсэн. Түүний эргэлттэй цохилт гайхалтай байлаа. Ба баг хамт олон, дасгалжуулагч нар, менежер, гэр бүлдээ талархаж байгаагаа хэлье. Би энэ холбоонд хайртай. Дана, Лоренцо, Хантер ялж чадаагүйд уучлаарай. Би 20 жил тулалдлаа. Би одоо 35 настай. Би бизнес эрхлэгч болмоор байна, би ээж болмоор байна” гэж хэлсэн юм.

UFC холбооны Монголын анхны тулаанч Дана Батгэрэл Өмнөд Солонгосын Кан Кён Хотой тулалдлаа. Тулаан гурван үе үргэлжилж, шүүгчдийн саналаар (29–28, 29–28, 29–28) солонгос тулаанч ялалт байгууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 06 сарын 17

талын шуурга энэ тэр гээд л хөөрцөглөөд байсан чинь ямар ч эсэргүүцэлгүй алуулаад дуусах шиг вэ, одоо бараг зодог тайлсан нь дээр байх аа

0  |  2
Top