Италийн эрдэмтэд сармагчны цэцэг өвчний вирусийг халдвар авсан хүний үрийн шингэнд анх удаа илрүүлсэн тухай тус улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн /Lazzaro Spallanzani/ ерөнхий захирал Франческо Вайя мэдээлжээ.
Халдвар авсан хүний үрийн шингэнд сармагчны цэцэг өвчний вирус үржих чадвартай байжээ. Тус хүрээлэнгийн эмнэлэгт эмчлүүлж буй халдвартай зургаан өвчтөний үрийн шингэнд вирус илэрчээ. Энэхүү нээлт нь сармагчны цэцэг бэлгийн замаар халдварлах боломжтой гэсэн таамагтай холбоотой олон асуултад хариу өгөх гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, сармагчны цэцгийн халдварын нийт нэг мянга гаруй тохиолдол дэлхийн 29 оронд бүртгэгдээд байна. Одоогоор нас баралт бүртгэгдээгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Манай мундаг зөвлөхүүд сармагчны цэцэг өвчнийг шулуун гэдсээр сщексддэг хүмүүс тараадаг гэж айлдсан шүү дээ. Тэнэгүүд.