ОХУ-ын жүдочид "Улаанбаатар Их Дуулга"-ыг чухал тэмцээн гэж онцоллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Украинд болж байгаа дайны улмаас өнгөрсөн хоёрдугаар сараас хойш олон улсын тэмцээнээс хасагдаад байгаа ОХУ-ын жүдогийн шигшээ баг дэлхийн дэвжээнд эргэн ирж байна. Гэхдээ ямар нэг жижиг тэмцээн биш Их Дуулга тэмцээнд эргэн ирэх юм.

Мэдээж ОХУ-ын далбаан дор оролцохгүй ч чансааны оноо цуглуулах чухал ач холбогдолтой.

ОХУ-ын жүдо бөхийн холбооны спортын захирал Кирилл Денисов РИА агентлагт ярилцлага өгөхдөө “Улаанбаатар Их Дуулгын тэмцээнээс Парис-2024 оны олимпын цикл эхэлж байна. Олимпын наадамд оролцох эрхийн оноо авна гэдэг бидний хувьд маш чухал. Монголд манай 14 эрэгтэй, 14 эмэгтэй, нийт 28 тамирчин зодоглоно. Шигшээ багийн нэг, хоёр дугаар тамирчдаа явуулна. Жишээ нь, Арман Адамян (100 кг), Инал Тасоев (+100 кг), Мадина Таймазова (70 кг) нар барилдах болно” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tun sain bna(66.181.181.82) 2022 оны 06 сарын 15

Mongol ulsd min Tom temtseen bolj olon uls irj bnaa gedeg ulsiin ner tord heregtei shuu. Door neg heden garuud zarim soliorood baih yumaa. Sports uls toroo ylgaj baij yriaraai ho. Hogiin banderuud ukrainii bag irehgui l bol ter bizdee.. eh oronoo bodoj bai za. Ter delhiin asuudal mongold ogt hamaagui shu.

2  |  0
Базар(43.242.243.180) 2022 оны 06 сарын 15

Маш хүчтэй баг ирэхнээ.

1  |  0
Зочин (204.191.187.70) 2022 оны 06 сарын 15

Цэргүүд нь байлдаад бөхчүүд нь барилдана л биздээ. Өөр өөрсдийн л ажлаа хийж байна.

1  |  1
1(49.0.130.132) 2022 оны 06 сарын 19

оролцуулахгүй байх хэрэгтэй

4  |  11
зочин(66.181.166.196) 2022 оны 06 сарын 19

Ямар нэгэн жижиг тэмцээн биш гэнэ ээ, их дуулга гэхээр л том тэмцээн болчихдог юм уу, оросууд ирэхээр том тэмцээн болчих юм уу, сонин сонин юм ярих юм аа, оросууд ирээд япон энэ тэр гээд бусад нь бойкотлочихвол том тэмцээн хэвээрээ л байх уу

5  |  6
Top