Монголын кроссфитийн шилдэг 50 тамирчин өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Энэ сарын 18-ны Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгэн сонирхолтой тэмцээн болох гэж байна. “976 Mongolian Throwdown 2022” кроссфитийн чансаа олгох нээлттэй тэмцээнд Монголын кроссфитийн шилдэг 50 тамирчин оролцох юм.

Эрэгтэй RX, эмэгтэй RX, эрэгтэй 35+ RX гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлдөх бөгөөд гадаадын тамирчид оролцоно.

Тус тэмцээнийг олон улсын тэмцээнүүдийн жишгээр задгай талбайд зохион байгуулж байгаагаараа онцлог. Цар тахлаас өмнө уг тэмцээнийг 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үргэлж Бэлэн Бай 5.11 Challenge” нэртэйгээр зохион байгуулж байв. Тухайн үед онцгой чиг үүргийн байгууллагууд, спорт хороод, фитнесс клубын 80 гаруй тамирчин оролцож чансаагаа шалгасан юм.

Тэгвэл хоёр жилийн дараа зохион байгуулж буй  “976 Mongolian Throwdown 2022” Кроссфитийн нээлттэй тэмцээн нь нийтийн эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягийг бий болгох, кроссфитийн спортыг нийтэд түгээх, мөн тив, дэлхий, бүсийн чанартай тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцох тамирчдыг бэлтгэх зэрэг олон давуу талтай юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 06 сарын 14

Зүгээр л хүндийг өргөлт юм биш үү, янз бүрийн нэр өгөөд толгой эргүүлээд байх хэрэг байгаа юм уу

0  |  1
Top