Өнгөрөгч амралтын өдөр ажлаа хийж явсан сэтгүүлчийн биед цагдаагийн алба хаагчид халдаж, бэлтгэсэн мэдээллийг устгасан хэрэг гарсан.
Энэ дагуу сэтгүүлч хуулийн байгууллагад гомдол гаргаад байсныг Авлигатай тэмцэх газраас шалгахаар болсон байна.
Тодруулбал, сэтгүүлч Г.Гэрэлмаа нь "Цагдаагийн алба хаагч нар хууль бусаар прокурорын зөвшөөрөлгүйгээр олон цаг саатуулж түүнд эрүү шүүлт тулгасан, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж эд хөрөнгөд халдсан" гэх үндэслэлээр гомдол гаргасныг Улсын Ерөнхий прокурорын газраар харьяалал тогтоолгож Авилгатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар болжээ. Энэ тухай өнөөдөр /2022.06.13/ 14:00 цагт шилжүүлсэн болохыг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Эрүүгийн цагдаагийн албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс түүний өмгөөлөгчид мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
сэтүүлч нэр зүүсэн балай амьтааaaaan
hohnee hohnee ajil hj surchaad hunees alda hai da ... ymarch ajil iin tur shlaga baih uuruusu aldaaga hai da ⁉️ jaahan yum baij urd hoidoh uchraa oilgohgui hunees adaa haidag hen chi Mgl setguulch nar unen hog bolthon uls ajil medehgui hunii zovlon.r hoolo olno ***
Шалгаад хэн хэнийх нь буруу зөвийг ялгаж, адилхан шүүж тунгаах хэрэгтэй. Хүн ажлаас нь халуулаад ч яахын, дүү минь. Уужуухан бай. Мөн та нарын ажил, нэр төрийг ашиглах гэсэн зальтай хүмүүст боломж бүү олго. Хичнээн хувийн өмч байлаа гээд зальдаж хууль бусаар авсан бол т эрийг өмөөрч хэрэггүй. Тэгэх юм бол бид ч гэсэн зальдаад өмчтэй болмоор л байна ш дээ. Одоо өмөөрөөд байгаа улс төрчид хэзээ нэг цагт өөрснийх нь өмч хураагдана гэхээс айгаад л тэр. Түүнээс Энигмад хайртаадаа биш, бас тэр гэрүүдийг өмч гэхэд хэцүү юм билээ. Тэгж түр юм байлгаж байгаад том барилга барих гэж л байгаа юм