Өчигдөр шөнө энэ оны сүүлээр Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө халз тоглолт боллоо. Австралийн шигшээ Перугийн шигшээ багийг пенальтигаар ялж, Катар явах эрхээ авлаа. Австраличууд ДАШТ-ий D хэсэгт Дани, Франц, Тунистай учраа тааран тоглох юм.
Перугийн 13 шилдэг бөө багаа дэлхийн аваргад оруулахаар ёслол хийсэн ч бүтсэнгүй.
Өнөөдөр Коста-Рика, Шинэ Зеландын багийн тоглотын дараа ДАШТ-ий сүүлийн оролцогч тодорно.
Австрали – Перу 0:0 (0:0, 0:0, 0:0, 0:0), пенальти - 5:4
Катар, Ahmed bin Ali Stadium
Австрали – Райан (Редмэйн, 120), Аткинсон (Карачич, 90), Райт, Роулз, Бехич (Гудвин, 120), Муй, Ирвайн, Хрустич, Бойл, Дьюк (Мабил, 69), Лекки (Макларен, 87).
Перу – Гальесе, Адвинкула, Самбрано, Кальенс, Трауко, Каррильо (Флорес, 65), Куэва (Валера, 116), Гонсалес, Тапия, Пенья (Акино, 80), Лападула.
Пенальти - 1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2, 3:3, 4:3, 4:4, 5:4.
Шар хуудас:
Аткинсон (12), Флорес (102).
Сэтгэгдэл ( 0 )