КАТАР 2022: Коста-Рика эрх авснаар ДАШТ-ий 32 баг бүрдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Өнөөдөр өглөө Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө сүүлийн тив хоорондын халз тулаан явагдаж, Коста-Рика баг Шинэ Зеландыг 1:0 ялснаар дэлхийн аваргад зодоглох 32 баг бүрэн тодорлоо.

Тоглолтын цорын ганц гоолыг 3 дахь минутад Хоэль Кэмпбелл оруулсан юм. 69 дэх минутаас хүн дутуу тоглосон Шинэ Зеландын шигшээ хариу барьж амжсангүй. Коста-Рика Катарт Е хэсэгт Испани, Герман, Японтой өрсөлдөнө.

Коста-Рика – Шинэ Зеланд 1:0 (1:0, 0:0)

Ahmed bin Ali Stadium

Гоол: 1:0 – 3 Кэмпбелл.

Коста-Рика – Навас, Фуллер (Мартинес, 46), Дуарте, Кальво, Овьедо, Торрес (Уостон, 46), Борхес (Чакон, 79), Техеда, Кэмпбелл (Венегас, 90), Контрерас, Беннетте (Руис, 46).

Шинэ Зеланд – Сэйл, Кирвен (Пэйн, 79), Рид (Джаст, 72), Туилома, Пейнакер, Какаче, Льюис (Стаменич, 80), Белл, Гарбетт (Уэйн, 60), Вуд, Грив (Барбарусес, 60).

Шар хуудас: Рид (70), Контрерас (90), Руис (90).

Улаан хуудас: Барбарусес (69).

Катарын ДАШТ-д оролцох 32 баг

Европ - Англи, Бельги, Герман, Дани, Испани, Нидерланд, Польш, Португал, Серби, Франц, Хорват, Швейцар, Уэльс.

Өмнөд Америк - Аргентин, Бразил, Эквадор, Уругвай.

Африк: Гана, Марокко, Сенегал, Камерун, Тунис.

Ази: Иран, Катар, Саудын Араб, БНСУ, Япон, Австрали.

Хойд Америк: Канад, АНУ, Мексик, Коста-Рика.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top