ЗХУ-ын алдарт бөх, 1980 оны олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Анатолий Белоглазов одоо Хятадын шигшээ багт ажиллаж байна. Түүний гол даалгавар бол Азийн наадам, 2024 оны Парисын олимпод Хятадын эмэгтэй чөлөөт бөхийн багийг амжилттай оролцуулах явдал.
А.Белоглазов цагтаа Канад, Австрали, Беларусын эрэгтэй шигшээ багийг удирдаж байсан шилдэг мэргэжилтэн.
Хятад дахь ажлынхаа талаар тэрээр “Хятадад хэдийн дассан. Би уг нь эрэгтэй багт ажиллах хүсэлтэй байсан ч намайг эмэгтэй шигшээд ажиллуулах болсон. Парисын олимп дуустал гэрээ байгуулсан. Одоо бид Хятадын ҮОХ-ны Бээжин дэх хаалттай баазад бэлтгэл хийж байна. Үндсэн зорилго бол 2024 оны олимпын эрх аль болох олныг авах, Парист амжилттай барилдах. Мөн ирэх жил Хятадад болох Азийн наадамд амжилттай оролцох ёстой. Хятадын эмэгтэй баг бол дэлхийн хүчирхэг хэдэн багийн нэг тул бид Азийн наадмаас 2-3 алтан медаль авах зорилготой байна. Саяхан Монголд болсон Азийн АШТ-д цар тахлын улмаас оролцоогүй. Одоо Польш, Румыны олон улсын тэмцээн, Сербид болох ДАШТ-д оролцохоор бэлтгэл хийж байна” гэж Оросын сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )