Исэгахама дэвжээ шинэ монгол бөхтэй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 10-нд Нагояд эхлэх мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын башёд барилдаж эхлэх хоёр шинэ бөхийн нэрийг зарлалаа.

Нихон их сургуулийн Маса Тада Миягино дэвжээнд орохоор болжээ. Маса 184 см өндөр, 188 кг жинтэй бөгөөд 22 настай.

Харин Исэгахама дэвжээ шинэ монгол бөхтэй болж байна. 16 настай Ганзориг Оргил 168 см өндөр, 79 кг жингээр эрүүл мэндийн шалгалтдаа тэнцлээ. Исэгахама дэвжээнд ёкозүна Тэрүнофүжи байгаа ч Ганзориг Оргил Японд арваас илүү жил амьдарсан тул гадаад бөх гэж тооцогдохгүй юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkk(66.181.160.46) 2022 оны 07 сарын 21

Naadax chin vsreel togooch xiix xvvxed bna

0  |  7
зочин(66.181.166.196) 2022 оны 06 сарын 29

Одоо энэ монгол сумоч энэ тэр гэж солиорохоо боль оо, сумочид ч бүгд япон иргэншил аваад дууслаа, сумо ч өөрөө сонин биш боллоо, монгол дахь сумогийн эрин үе дуухаа, бодит байдалтайгаа эвлэр дээ сэтгүүлч гуай

4  |  2
Top