Дибала “Интер”-т очно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Италийн “Ювентус” багийн аргентин довтлогч Пауло Дибала Миланы “Интер” багт очихоор боллоо гэж Football Italia мэдээллээ.

Дибалагийн “Ювентус”-тэй байгуулсан гэрээ энэ сарын 30-нд дуусах бөгөөд баг нь сунгах санал тавьсан ч хүлээн авсангүй. Тэрээр жилд 6 сая еврогийн гэрээг дөрвөн жилийн хугацаатай байгуулах гэнэ. Мөн амжилттай тогловол хоёр сая еврогийн бонустай.

Дибала гэрээ нь дуусмагц эмнэлгийн үзлэгт орж, гэрээнд гарын үсгээ зурах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top