Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын Мөсөн Ордонд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болно.
Монгол Улсад 2012-2016 онд зохиогдсон Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал Чингис Хаан Гран При тэмцээн энэ жилээс зэрэглэл ахиж, Улаанбаатар Их Дуулга нэртэйгээр эргэн ирж байгаа нь энэ.
Одоогийн байдлаар 29 орны 276 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Манай Их Дуулга тэмцээний хамгийн том онцлог нь Парис-2024 олимпын наадмын циклийн эхлэл буюу олимпын сонгон шалгаруулалтын чансааны оноо олгох эхний тэмцээн юм. Монголын жүдо бөхийн холбооноос талбайн эзний давуу эрхээ ашиглан, жин тус бүрд дөрвөн тамирчин зодоглуулах болжээ.
Эрэгтэй
60 кг - Э.Сумъяабазар, Э.Ариунболд, Б.Цогт-Очир, Б.Сүхбат
66 кг - Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, Г.Сод-Эрдэнэ
73 кг - Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, Л.Анхзаяа, О.Уранбаяр
81 кг - Г.Болор-Очир, Б.Мөррэнцэн, Т.Ренчиндорж, Б.Эрдэнэбаяр
90 кг - Г.Алтанбагана, Г.Пунцэгцэрэн, Д.Мөнхтулга, Б.Мөнхбаяр
-100 кг - Б.Гончигсүрэн, О.Хангал, Д.Нямхүү, Б.Сумъяабазар
+100 кг - О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал, У.Балжинням
Эмэгтэй
48 кг - Г.Наранчимэг, Б.Баасанхүү, Б.Ойдовчимэд, Т.Ариунзаяа
52 кг - Б.Хорлоодой, Ц.Гал-Од, Э.Номинтуяа, М.Нандин-Эрдэнэ
57 кг - Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, Б.Алтанцэцэг, О.Оюунчимэг
63 кг - Б.Ганхайч, Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, Л.Дэлгэрмаа
70 кг - Ц.Энхчимэг, М.Даваасүрэн, Б.Ганзаяа, Ц.Мөнгөнтуяа
-78 кг - Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн, Б.Хонгорзул
+78 кг - А.Адъяасүрэн, Д.Номинзул, М.Ууганжаргал, Д.Жаргалмаа.
Сэтгэгдэл ( 3 )
Vzejh ymsaan
Японы супер бөхчүүдийг ойроос очоод харчих юмсан даа.Оно энтэр ирнэ ингэсэн үү дээ.
нэг жинд 4 бөх оруулж хөөрцөглөх ч яах вэ, улс орнууд ээлж дараалан оролцохоосоо татгалзсаар байгаад монгол орос хоёр л үлдчих вий дээ