Дөнгөж сая АНУ-ын Бостон хотод НБА лигийн финалын цувралын 6 дахь тоглолт болж өнгөрлөө.
Голден Стэйт баг 103:90 ялж, цувралыг тэргүүлэн, лигийн аваргаар 6 дахь удаагаа шалгарлаа. Үүнээс дөрөв нь Карри-Томпсон-Грин нарын үед авсан хэргэм юм.
НБА
Финалын 6 дахь тоглолт
Бостон – Голден Стэйт 90:103
TD Garden
Бостон: Браун (34 + 7 сам), Хорфорд (19 + 14 сам), Тейтум (13 + 7 дам), Р.Уильямс (10 + 7 сам + 5 блок-шот), Смарт (9 + 9 дам) – гараа; Г. Уильямс (3), Уайт (2), Несмит (0), Морган (0), Корнет (0), Стаускас (0), Притчард (0), Хаузер (0).
Голден Стэйт: Карри (34 + 7 сам + 7 дам), Уиггинс (18), Томпсон (12), Грин (12 + 12 сам + 8 дам), Портер (6) – гараа; Пул (15), Пэйтон II (6), Игудала (0), Луни (0 + 7 дам).
Голден Стэйт цувралд 4-2 тэргүүллээ.
Америкийн мэргэжлийн спортын түүхэнд ганцхан баг л таван жил түрүүлж, аварга болсныхоо дараа хамгийн сүүлийн байрт унаж, дахиад аварга болж байсан байдаг. Энэ бол америк хөлбөмбөгийн Детройт Лайонс баг байлаа. Харин Голден Стэйт тэдний дараах хоёр дахь баг болж чадлаа. Кевин Дюрант явсны дараа, бүх лидер нь гэмтсэний дараа, хүснэгтийн ёроолд унасныхаа дараа, жилийн өмнө плей-инд шуугиантай ялагдсаны дараа тэд хоёр жил болоод л НБА лигийг дахин тэргүүллээ.
НБА-гийн финалын дараа супер од нь багаа орхиход олон алдарт баг уналтад орж, дахин сэхэлт аваагүй тохиолдол олон бий. Майкл Жордан зодог тайлснаас хойш 24 жил өнгөрсөн байхад Чикаго Буллз одоо болтол финалд шалгарч чадаагүй л байна.
• 1991 оны финалын дараа (сүүлийн 12 жилд 9 дэх) Лос-Анжелес Лейкерс баг Шидэт Жонсоноо алдсан. Түүнээс хойш 9 жилийн дараа л дахин финалд гарч чадсан.
• 1973 оны финалын дараа (сүүлийн 5 жилд 4 дэх) Лос-Анжелес Лейкерсээс Уилт Чемберлен явсан. Долоон жилийн дараа тэд финалд дахин хүрсэн.
• 2014 оны финалын дараа (4 жилд 4) Майами Хит баг Леброн Жеймсийг алдж, зургаан жил финалгүй байжээ.
• 1954 оны финалын дараа (7 жилд 6 дахь финал) Миннеаполис Лейкерсээс Жорж Майкан явсны дараа таван жилийн дараа л баг сэргэжээ.
Харин 2019 оны финалын дараа (Кевинтэй хамт 3 жилд 3, багийн хувьд сүүлийн 5 жилд 5 дахь финал) Голден Стэйт Уорриорс баг Кевин Дюранта алдсан ч финалд 3 жилийн дараа эргэн ирж чадлаа. Дюрант багаа орхисон ч Голден Стейт түүнээс өмнө дахин финалд шалгарч чадсан юм.
Сэтгэгдэл ( 0 )