Холимог тулааны UFC холбооны казах тулаанч Жалгас Жумагулов (14-7) нэгдүгээр сард болсон үймээний үеэр баривчлагдсан Дикий Арман хочит Арман Жумагельдиевийн талаар үзэл бодлоо илэрхийллээ.
Жалгас Жумагулов Дикий Арманы зургийг олон нийтийн сүлжээнд оруулж, Казахстаны далбаатай эможигоор чимээд “Ард түмнийхээ хүндэт хүү. Би ахыгаа зөвхөн сайн талаас нь л мэднэ. Арман бол эх оронч хүн. Эх орондоо хайртай” гэж бичжээ.
Дикий Арманыг нэгдүгээр сард болсон үймээний үеэр хүн хулгайлсан, олон түмнийг турхирсан, зөвшөөрөлгүй галт зэвсэгтэй явсан зэрэг олон хэрэгт буруутган, баривчилсан. Нэг сарын хугацаатай баривчилсан ч саяхан Шүүхээс хорих хугацааг нь наймдугаар сарын 7 болгон сунгасан юм.
Сэтгэгдэл ( 0 )