NBA: Стефен Карри финалын цувралын MVP боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Өнөөдөр өглөө Бостонд НБА лигийн финалын цуврал өндөрлөж, Голден Стэйт Уорриорз баг түрүүллээ. Харин тус багийн гол од Стефен Карри плей-оффын финалын цувралын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан байна. Финалын зургаан тоглолтод тэр дунджаар 31,2 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалт хийж байлаа.

Карри Голден Стэйт багтайгаа сүүлийн найман жилд дөрөв дэх удаагаа лигийн аварга болж байгаа ч анх удаагаа энэ шагналыг авч байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top