Жүдо: Азийн АШТ наймдугаар сард Казахстанд болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Энэ намар есдүгээр сард Хятадын Ханжоуд болох байсан Азийн наадам коронавирусний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа билээ.

Тиймээс Азийн жүдо бөхийн холбооноос тус наадамд болох ёстой байсан жүдо тэмцээний оронд Азийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулахаар шийдлээ.

2022 оны Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 4-7-нд Казахстаны Нурсултан хотод явагдах болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top