2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авах 16 хотыг тодруулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд АНУ-ын 11 хот, Мексикийн гурав, Канадын хоёр хотод болно гэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ мэдээлжээ.

ДАШТ-ыг Атланта, Бостон, Даллас, Гуадалаража, Хьюстон, Канзас сити, Лос Анжелес, Мехико, Майами, Монтеррей, Нью Йорк, Нью Жерси, Филиделфиа, Сан Франциско, Сиэттл, Торонто, Ванкувер хотууд хүлээн авахаар болжээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоо аль хотууд хэсгийн тоглолтуудыг, аль нь хасагдах шатны тоглолтуудыг зохион байгуулахыг шийдвэрлэх үлдээд байна.

2026 оны ДАШТ-д анх удаа 48 орны баг оролцохоос гадна гурван улсад зохион байгуулагдах анхны ДАШТ болно.

АНУ-ын хувьд ДАШТ-ыг хоёр дахь удаагаа, Мексик, гурав дахь удаа хүлээн авч байгаа бол Канадын хувьд анхных юм. 2015 онд Канад эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ыг зохион байгуулж байв. Судалгаанаас үзвэл, хөлбөмбөгийн ДАШТ-ыг зохион байгуулсан хот дунджаар 160-620 сая ам.долларын ашиг, орлого олдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top