Жүдо: Мариус Визер Украинд хариу захидал илгээжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос энэ сарын сүүлээр болох "Улаанбаатарын Их Дуулга" тэмцээнд ОХУ-ын тамирчдыг IJF холбооны далбаан дор оролцуулах шийдвэр гаргасан билээ. ОХУ-тай дайтаж байгаа Украин улс энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж,  IJF холбооны бүх тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн Украины жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Кошляк Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерт албан бичиг илгээсэн талаар бид мэдээлсэн.

Мариус Визер Украины жүдо бөхийн холбооны тэргүүнд хариу захидал илгээжээ.

Захидалд “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө.   

Жүдо бол урлаг, гүн ухаан, амьдралын хэв маяг билээ. Манай спортын үнэт зүйл бол ард түмэн, улс орнуудын хооронд яс хаях гэсэн зарим Засгийн газрын шийдвэрээс ангид, илүү дээгүүр зүйл. Спорт үргэлж улс орон, ард түмнүүдийн харилцааны гүүр байж ирсэн. Бид дайны эсрэг байгаа нь мэдээж. Гэхдээ бид бас үзэн ядалтын эсрэг байна. Залуучууд, ялангуяа тамирчид өөрийн болон ирээдүй хойч үеийнхээ үлгэр дуурайл байх ёстой. Тамирчид спортын тэмцээнд өрсөлдөхийг хүсэж байгаа болохоос дайтахыг хүсээгүй. Тэд хэдэн удирдагчдынхаа харалган шийдвэрийн төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Спорт бол энх тайван, эв нэгдэл, найрамдал.

Хүн төрөлхтний түүхэнд маш олон дайн дажин тохиолдож байсан ч бид сургамж аваагүй хэвээр л байна. Харамсалтай нь цэрэг дайны аж үйлдвэрлэл хөгжиж байгаа цагт бид энх тайвны тухай мөрөөдөхөөс өөр зүйл үлдсэнгүй. Энэ бол хүн төрөлхтний эмгэнэл юм.    

Жүдод бид үзэн ядалт, хагаран бутрах явдлыг дэмжихгүй. Бид хамтдаа байх ёстой. Жүдо бөхийн гэр бүлийг салган сарниулахыг бид зөвшөөрөхгүй. Энэ тал дээр жүдочид бусад салбарынханд үлгэр жишээ болох хэрэгтэй.

Энэ мөргөлдөөнд бид энх тайвны талаар биш хэн нэг нь ялах талаар ярьж байгаа нь гунигтай байна. Бид спортоор дамжуулан, дайсагнагч талуудыг эвлэрүүлж, энх тайван бол хамгийн зөв зам гэдгийг харуулах ёстой. Бид сайн цагт ч, муу үед ч хамтдаа байх хэрэгтэй. Бусад хүмүүсийн хийсэн үйлдлийн төлөө гэмгүй хүмүүсийг бид шийтгэж болохгүй. Ингэвэл энэ нь ялган гадуурхах явдал болно. Жүдо бөхөд дайн, улс төр, ад үзэх явдал байх ёсгүй.

Таныг хүндэтгэсэн  Мариус Л. Визер.

Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч “ гэжээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.55) 2022 оны 06 сарын 20

Маш сайхан захидал украйны фашистуудад яргачдад илгээжээ хог гамин зев бич Орос хэл мэдэхгvй хужаа хэл сэглээд байх юм вирустээ идэгдсэн гамин бэ?

0  |  1
слава украйна(192.82.85.117) 2022 оны 06 сарын 20

иди нахуй

1  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 06 сарын 18

Urlag sport bol hvn turluhtunii ev nairamdaliin nuhurluliin beleg temdeg svvliin ved Amerka heterhii ih uls turluu oruulj baigaa ni shivshegtei.Bvr ichemeer zvil bol enh taivanii belegdel olipiig yamar neg uls ard tvmeniig oroltsuuldagvi baliar busarmag asuudaliig horigloh heregtei.Oros.Hoid Solongos mash ih tevjej doromjilyylj baigaa daa.

0  |  0
зочин(103.212.117.45) 2022 оны 06 сарын 18

маш мундаг хариуг өглөө украйний фашистуудад

0  |  0
Эгэл(192.82.87.194) 2022 оны 06 сарын 20

Энэ Мариус Визэр гэгч амьтан орос гаралтай бололтой. Бусдыг үзэн ядаж,алж устгаж байгаа оросуудыг дэмжиж .Ажил үүргийн хувиараар оросууд зарим нь барилдаж,зарим нь байлдаж алж устгаж байна.Оросуудын 70 гаруй хувь нь дайныг дэмжиж байгаа нь судалгаагаар гарсан. Энэ судалгаагаар бол орос жудочид маргааш буу бариад хүн алахад бэлэн гэсэн үг. Ийм алуурчдыг дэмжиж байгаа олон улсын Жудогийн холбооны улирдлагыг солих нь зайлшгүй

2  |  2
Ааааа(202.21.108.18) 2022 оны 06 сарын 20

Гайхалтай ухаалаг хариулт. ОУОХ энэ хүнээс суралцах зүйл их байна. Үзэн ядалт, гадуурхалт, хавчлага хэнд ашигтай юм. Хожмын өдөр гадуурхаж байсан хүн , үндэстэнч гадуурхагдан үзэн ядагдах өдөр ирэхгүй гэж үү. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаггүй билүү.

0  |  1
хуц(59.153.113.37) 2022 оны 06 сарын 20

Мунхаглаж зөнөсөн хэт үндэсний үзэлт| фашист| Путинийг устгаж байж л Дэлхийн хүмүүс амгалан байх байх даа

2  |  1
Зочин(122.201.21.193) 2022 оны 06 сарын 20

Үнэхээр мундаг захиа байна...

1  |  1
ГАРЦ(118.201.253.180) 2022 оны 06 сарын 20

үнэхээр гоё хэлжээ,,,,,ухаанд ортол ХЭЛЖЭЭЭ

1  |  1
Lhamsvren(66.181.161.50) 2022 оны 06 сарын 18

Vnen bichjee

1  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 06 сарын 18

тэр жүдогийн урлагийг эзэмшсэн гүн ухаанаар хүмүүжсэн хүмүүс чинь хүн алаад, улсаа худалдаад байна даа хөө, буруу л хүмүүжүүлээд байх шиг

2  |  0
e1(202.179.25.222) 2022 оны 06 сарын 20

нохой долоомор тэр жүдогийн чинь үнэ цэнэ путлер, манай нэг аваргатай цуг алга болсон

3  |  1
зочин(64.119.24.161) 2022 оны 06 сарын 20

үнэхээр сайхан бичжээ

1  |  2
Top