Олон улсын Фэйр плей зөвлөлийн Ерөнхий чуулган энэ сарын 17-нд Унгарын Будапешт хотноо боллоо.
Чуулганаар Азербайжаны жүдоч Саид Моллаид 2019 оны “Шударга тоглолт” шагналыг гардуулан өглөө. Энэ ёслол цар тахлын улмаас хоёр жил явагдаагүй юм.
Түүнийг 2019 оны ДАШТ-д Израилын тамирчинтай барилдуулахгүй гэсэн Ираны Засгийн газрын дарамт шахалтыг даван гарч, Токио олимпоор мөнгөн медаль хүртэж чадсан гэж онцолсон байна.
Мөн “Саид бол замналынхаа турш эв нэгдэл, шударга өрсөлдөөнийг дээдлэн, жүдочид төдийгүй бүх тамирчдын үлгэр жишээ” гэж сайшаажээ.
Сэтгэгдэл ( 1 )
bayr hurgei amjilt