Европын жүдогийн холбооны тэргүүн Монголд айлчилна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Австрийн Вена хотод Европын жүдо бөхийн холбооны ээлжит бус чуулган хуралдлаа.

Хоёрдугаар сард ОХУ, Украины дайн эхэлсний дараа тус холбоог тэргүүлж байсан ОХУ-ын иргэн Сергей Соловейчик ажлаа өгсөн. Түүний ажлыг EJU холбооны дэд ерөнхийлөгч Отто Кнейтингер гүйцэтгэж байгаад ийнхүү сонгууль явагдсан юм. Унгарын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ласло Тот ганцаараа нэр дэвшиж, 2024 он хүртэл Европын жүдог тэргүүлэх боллоо.
 


Шинэ Ерөнхийлөгч Ласло Тот “Европ тивийн гишүүн 51 оронд 2,3 сая жүдоч бий. Одоо бидний гол зорилго цар тахлаар алдсан тамирчдаа эргүүлэн авчрах явдал. Европын жүдо бол маш хүчирхэг брэнд. Франц улс холимог багийн тэмцээний олимпын аварга. Манай тивд Токио олимпын аварга 5 жүдоч, сүүлийн ДАШТ-д түрүүлсэн найман жүдоч байна. Манай Унгар улс сүүлийн 20 жилд 20 том тэмцээн зохион байгууллаа” гэж мэдэгдсэн байна.

Шинэ Ерөнхийлөгч ажлаа Улаанбаатараас эхэлнэ гэж мэдэгдлээ. Ласло Тот Улаанбаатар Их Дуулга тэмцээнийг үзэж сонирхоно. Улаанбаатарын тэмцээний дараа долоодугаар сард Унгарт Их Дуулга тэмцээн болох юм.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2022 оны 06 сарын 20

оросуудыг оролцуулж болохгүй гэж хэлэх гэж ирэх байна. монголчууд ч энийг мэддэг юм биш.

0  |  0
Зочин(202.126.88.156) 2022 оны 06 сарын 20

Унгарчууд Оросыг дагаж их намираад байгаа, тэгээд л Оросуудыг тэмцээнд оруулахыг зөвшөөрөөд байгаа юм байна л даа

0  |  0
Top