Чөлөөт бөх: Японы супер охин 100 дараалан яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Энэ амралтын өдрүүдэд Мэйжи Цомын тэмцээн буюу Бүх Японы аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн явагдлаа.

Эмэгтэй 53 кг-д Японы вундеркинд Акари Фүжинами гурван барилдаанд нэг ч оноо алдалгүй ялсаар итгэл төгс түрүүлэв.

Энэ тэмцээнд түрүүлснээр Фүжинами 2017 оноос эхэлсэн ялагдаагүй цувралаа 100 ялалт болгон үргэлжлүүллээ. 2017 онд дунд сургуулийн улсын аваргын тэмцээний 44 кг-ын жингийн финалд ялагдсанаасаа хойш тэр гадаад, дотоодын 27 тэмцээнд дараалан түрүүлсэн. Үүнээс дотоодын 19, гадаадын 8 тэмцээнд түрүүлсэн гэсэн маш том рекорд амжилт тогтоолоо.

Өнгөрсөн онд болсон Эзэн хааны Цомд мөн түрүүлсэн тул Акари халз барилдаан хийлгүй, ДАШТ-д зодоглох эрхээ авлаа.

Тэмцээний дараа тэрээр “Хэвлэл мэдээллээр л миний дараалсан ялалтын талаар яриад байгаа болохоос биш би огт боддоггүй. Би одоо, ирээдүйгээ л хардаг. Дэвжээнд гарч барилдахад өнгөрсөн гавьяа огт хамаагүй" гэж хэлсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wrestler(103.229.123.185) 2022 оны 06 сарын 20

manai Bolortuya yalagdashgui tsuvraliin zogsoono

1  |  0
Top