В.Путин эрчим хүчээр Европын улс төрчдийн рейтингд цохилт өгөв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эрчим хүчний бодлогоороо Европын улс төрчдийн хамгийн сул тал болох сонгуулийн үеэр сонгогчдын тэдэнд өгөх саналын тоонд цохилт өглөө гэж “The Wall Street Journal” хэвлэл дүгнэжээ.

Айл өрхүүд болон албан байгууллагуудад Оросын байгалийн хий хүчтэй үгүйлэгдэх ирэх өвлөөс өмнөхөн Европын тэргүүлэгч орнуудад сонгууль болно. Оросын хийн нийлүүлэлтээс ихээхэн хараат Герман улсын Доод Саксон мужид бүс нутгийн сонгууль аравдугаар сард болно. Оросын хийн томоохон импортлогч Итали улсад ирэх оны дундуур бүх нийтийн сонгууль болно гэж тус хэвлэл тодруулжээ. 

Европын орнуудын эрх баригчид хүн амд ирэх үнийн цохилтыг зөөлрүүлэх зорилгоор зардлаа нэмэгдүүлэхэд хүрсэн. Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хий, эрчим хүчний үнийг тогтоон барих зорилгоор нэмж 28 тэрбум ам.доллар гаргажээ. Франц улс эрчим хүчний хямралын үр дагаврыг зөөлрүүлэх зорилгоор асар их хөрөнгө мөнгө зарж буй цорын ганц улс биш. Герман, Грек, Итали мөн ижил нөхцөл байдалд ороод байна гэж “The Wall Street Journal” хэвлэл онцолсон байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгод(66.181.179.235) 2022 оны 06 сарын 23

АНУ-гийн тоглоом болж байхаар ард түмнээ улс орноо бодсон нь дээр байх даа

0  |  0
Иргэн(202.126.89.186) 2022 оны 06 сарын 22

Европын холбоо ард түмнээ бодох уу, Америкийн тоглоом болох уу гэдгийг энэ өвөл хэлээд өгнө бизээ. Эцсийн эцэст ард түмнийхээ төлөө төр засаг ажиллах ёстойг ойлгуулнаа.

2  |  0
Тхрха(64.119.19.228) 2022 оны 06 сарын 22

Европ бодитоор байхгүй болно оо. Одооны дэлхийг Колонийн үе шигээ л санаад байгаам. Бас ч аргагүй байх 400 илүү жил бүгдийг дээрээс нь хараад амьдарчихаар өөрсдийгөө бурханаас заяасан дээд төрөлтөн гэж үздэг болохоос ч яахав. Одоо Орос Хитад хоёр л хөрсөн дээр нь буулгаж ирэх юм шиг бн.

11  |  0
Путлер үхсэн шдээ(192.82.65.180) 2022 оны 06 сарын 24

хуурамч Путин.жүжигчин гар маань айж л байгаа байхдаа. залгамжлагчаа томилох үедээ КГБ нь түүнийг үгүй хийх байхдаа. саяхан Францын ерөнхийлөгч Макрон Украинд айлчлахдаа Украинчуудыг үхээд удаагүй хүнийг Христийн ёсыг бодож бүү доромжлооч гэн хэлсэн байнал ээ. бас ЕХ-ны удирдагч нарт хандаж. 5 сард үхжээ. тэднийхээр бол 40 хоног шдээ. Тагнуулын мэдээгээр нь Путиныг хагалгаагаа даахгүй үхээд оронд нь өөр хүн тоглож байгаа. Кремль хэнийг тавих дээрээ маргалдсаар , эцсийн шийдээ олоогүй байгаа гэж сонингоор нь явж байналээ.

0  |  13
Өвөө(66.181.161.17) 2022 оны 06 сарын 22

Угаасаа европын орнуудад үймээн самуун гарна юу ч болж магадгүй ванга шиг хэлчихе.

9  |  0
Зочин (202.9.40.82) 2022 оны 06 сарын 22

Оросоос түлш, эрчим хүч авбал хараат байдалд орох аюултай, оронд нь өөрсдөө занарын хий олборлож ашигла гэсэн Америк ахынхаа үгийг дагасан бол ийм хэцүү байдалд орохгүй байлаа. Монголд ч бас америкчууд занарын хий олборлох арга зааж өгье гээд хамтарсан компани хүртэл байгуулсан, даан ч оросуудын хатгаасаар хөөж гаргасан. Одоо тэгээд оросоос хамгийн өндөр үнээр хамгийн чанаргүй түлш шатахуун, хамгийн үнэтэй эрчим хүч аваад оросын атганд орчихсон.

5  |  6
Top