Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ойрх Дорнодод болж буй дайнаас үүдэн эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлт тасалдсантай холбогдуулан Филиппинд онц байдал зарлажээ.

Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Макросын зарлигт дээр дурдсан нөхцөл байдал эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлт доод хэмжээнд хүрэх эрсдэлийг учруулж байгаа тул улсын эрчим хүчний хангамжийг тогтвортой бөгөөд зохистой хангах зорилгоор шуурхай арга хэмжээ авч байна гэж онцолжээ. Ойрх Дорнодын хямрал хурцдаж байгаа нь дэлхий даяар газрын тосны олборлолт, нийлүүлэлтэд заналхийлж буй гол хүчин зүйл болж байна гэж баримт бичигт тодруулсан байна.

Эрчим хүчний онц байдал тогтоосноор Филиппиний эрх баригчид эрчим хүчний хангамжийг тогтворжуулах, улмаар эдийн засагт үзүүлэх үр дагаврыг зөөлрүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа уялдуулах боломжтой болно гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top