Сүмочид урлагийн ододтой халз үзэлцэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Японы TBS телевизээс “Сүмочид Урлагийн оддын эсрэг” цэнгээнт нэвтрүүлэг хийж эхэлснээ зарлалаа. Нийт зургаан цуврал нэвтрүүлэг хийх бөгөөд наймдугаар сарын 7-ны өдрөөс үзэгчдийн хүртээл болж эхлэх юм.

Сүмо бөхчүүд урлагийн одод спорт танхимд 4, гадна талбайд 2, нийт зургаан төрлөөр хүч чадлаараа өрсөлдөнө.

Сүмочдын багт ёкозүна Тэрүнофүжи, Вакатакакагэ, Аби, Дайэйшёо, Ичиножёо, Тамаваши, Тобизарү, Вакамотохарү, Аойяма, Миёогирюү, Саданоүми, Оохо, Кагаязи, Хирадоүми нар багтаж, ёкозүна асан Кисэносато тайлбарлагчаар ажиллана.   

Харин урлагийн Оддын багт ихэнх нь фитнест хичээллэж, булчингаараа алдаршсан хошин шогийн жүжигчид сонгогдож, бодибилдингийн Японы аварга Ёкокава, тулааны К-1 холбооны аварга асан Масато хоёр хүч нэмжээ.

Өрсөлдөх төрлүүд:

-1,5 метр диаметртэй дохёноос 20 секундийн дотор сүмо бөхийг түлхэн гаргавал Урлагийн баг ялна. Сүмоч үлдэж чадвал бхчүүдийн ялалт.

-Сүмочийн түлхэх шилэн ханыг 20 секундийн дотор 3 метрт тогтоовол Урлаг баг ялна.

-3 метр урт саваагаар нэгнээ түлхэн гаргах тэмцээн.

-30 кг хүнд боодол сүрэл үүрэн, 50 метр зайд уралдана.

-100 кг төмөр хана татах, 200 кг машин түлхэх. Бүгд оролцож, эхний гуравт Урлагийн багаас ганц хүн багтвал Урлаг баг ялна.

-Ачааны машины 300-400 кг хүнд дугуйг зөөх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top