Тедди Ринер ПСЖ багтай гэрээгээ 2024 он хүртэл сунгалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Олимпын хошой аварга, дэлхийн 10, Европын 5 удаагийн аварга жүдоч Тедди Пьер-Мари Ринер Францын Пари Сен-Жермен багтай байгуулсан гэрээгээ 2024 оны наймдугаар сарын 21 хүртэл сунгалаа. Энэ багаас Ринер жилд 400 мянган евро авдаг бөгөөд Парисын олимпын наадмын дараа ПСЖ өмсгөлтэй зодог тайлах магадлал өндөр байна.

Ринер “Төрсөн гэртээ сайхан байхад ямар нэг юм өөрчлөх шаардлага байхгүй. Адал явдал эхэлсэн газартаа өндөрлөх нь сайхан. Би эх орондоо болох олимпын наадмыг ПСЖ –тэй хамт үзэх, оролцох, мэдрэхийг хүсэж байна. Би энэ багт хайртай. 2024 оны олимпын дараа эйфелийн цамхгийн дор багийнхаа өмсгөлтэй, алтан медальтай зураг авхуулахыг хүсэж байна” гэж ярьжээ.

Олимпод оролцохын тулд эхлээд эрхээ авах ёстой. Парисын олимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээн энэ долоо хоногт Улаанбаатарт эхэлнэ. Тедди Ринер оролцохгүй ч долоодугаар сарын эхээр Унгарт болох тэмцээнээс тэр татамидаа эргэн гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top