Ливерпуль Минаминог Монакод зарна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Английн Ливерпуль багаас Японы хагас хамгаалагч Минаминог зарахаар шийджээ. Энэ жил 27 настай Минаминог цагтаа Ред булл Зальцбург багаас 7,5 сая еврогоор авч байсан бол Монакод 15 саяар худалдах болсон байна. Хэрэв Минамино Францад сайн тогловол Ливерпуль бонусаар 3 сая евро нэмэн авах юм.   

Японы шигшээ багийн тоглогч Минамино Ливерпульд 2020 онд ирсэн. Хоёр жилийн дотор 55 тоглолтод оролцож, 14 гоол оруулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top