Киргизийн Бишкект болж буй “U17” ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Баатархүүгийн Ган-Эрдэнэ хүрэл медалиар энгэрээ мялаав.
Тэрээр үдээс өмнө нь тэгшитгэлд Давут Хожатовыг цэвэр, шөвгийн наймд Узбекистаны Жорулло Абдуфаттоховыг 7:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд Энэтхэгийн Нарендерт 0:10-аар ялагдсан.
Медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Ким Жун Минийг 4:3-аар ялснаар шагналын тавцанд зогслоо. Тэгвэл 65 кг-д хүрэл медалийн төлөө барилдсан манай тамирчин М.Толуй Японы Үжин Такизавад 3:8-аар ялагдав.
Сэтгэгдэл ( 0 )