FIBA 3x3 World Cup: Тайванийг бут ниргэж, Литвад ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Бельгийн Антверпен хотноо энэ сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцож байна.

Хэсгийн шатанд Монголын эрэгтэй шигшээ  Литва, Герман, Тайвань, Чилийн багуудтай “B” хэсэгт бичигдсэн. Харин бүсгүйчүүд Польш, Египет, Доминикан болон зохион байгуулагч Бельгийн хамт “С” хэсэгт орсон.

Өчигдөр манай эрэгтэй баг эхний хоёр тоглолтоо хийлээ. ДАШТ-ий эхний тоглолтдоо Тайваний шигшээ багийг 22-15 ялж, эхний хожлоо авлаа.

Дараагийн тоглолтод Литвагийн багт 15-21 ялагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top