FIBA 3x3 World Cup: Монголын эмэгтэй шигшээ багийн тоглолтын бичлэг

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Бельгийн Антверпен хотноо энэ сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцож байна.

Хэсгийн шатанд Монголын эрэгтэй шигшээ  Литва, Герман, Тайвань, Чилийн багуудтай “B” хэсэгт бичигдсэн. Харин бүсгүйчүүд Польш, Египет, Доминикан болон зохион байгуулагч Бельгийн хамт “С” хэсэгт орсон.

Өчигдөр манай эмэгтэй баг эхний хоёр тоглолтоо хийлээ.

Эхний тоглолтдоо талбайн эзэн Бельгийн багт 8-12 ялагдсан.

Дараа нь Польшийн шигшээд 7-22 хожигдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top