"U17" насны Азийн АШТ-ий охидын 69 кг-ын жинд энэ жилийн өсвөр үе, залуучуудын улсын аварга “Женко” клубийн тамирчин Эрдэнэбатын Одзаяа алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Бишкекийн дэвжээнд хэсэгтээ Узбекистаны Севинчой Полвоноваг 6:1-ээр ялсан.
Энэтхэгийн Бадана Мансиг 10:0-ээр ялсан.
Хагас шигшээд эзэн орны Кайркул Шаршебаеваг 14:2-оор илүүрхсэн. Алтан медалийн төлөөх барилдаанд Японы Харүка Кобарүг 17:9-өөр ялсан юм.
Э.Одзаяагийн хувьд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаагийн төрсөн эгчийнх нь охин. Сонирхуулахад, О.Насанбурмаа 2005, 2006 онд өсвөр үеийн Азийн аваргаас алтан медаль хүртэж байсан бол 17 жилийн дараа нь дүү нь аварга болсон нь ховорхон тохиолдол.
Сэтгэгдэл ( 3 )
ЖООХОН БАСАЖ БАРИЛДДАГ ОХИН БНА. БАГШ НАР НЬ САГСУУ ЗАНГ НЬ ДАРНА БИЗ. АРАЙ Л ГЭЖ ХОЖЛОО
Барилдаан сурвал сайхан материалтай охин байна даа.Амжилт хүсье. Хоёр дээшээ харчихваа.Хэ хэ.
Сайхан барилдаан үзлээ. Амжилт хүсье