Японы сүмо бөхийн холбооноос Ханарэгома дэвжээний бөх, комүсүби асан Шёохозан зодог тайллаа гэж зарлалаа.
Энэ жил 38 настай Шёохозан өнгөрсөн Зуны тэмцээнд жюүрёо зиндааны зүүний 12-оос барилдан, 3 давж, 12 унасан. Ирэх Нагоя башёд макүшитад унах нь тодорхой болсон тул ийнхүү зодог тайлжээ.
Энэ сарын 28-нд хэвлэлийн бага хурал хийлгэх гэнэ.
Шёохозан – 2006 оны Хаврын тэмцээнээс анх барилдсан. 2010 онд жюүрёо, 2011 онд макүүчи зиндаанд дэвшсэн. 2013 оны нэгдүгээр сард комүсүби цол хүртэж байв.
Сэтгэгдэл ( 0 )