Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын "Мөсөн ордон"-д жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдана.
Эрэгтэй 66 кг-ын жинд нийт 23 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ.
А хэсгийг дэлхийн чансааг тэргүүлэгч Молдавын Денис Вьеру тэргүүлэн барилдах бөгөөд Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Нармандах манай Б.Нармандах түүнтэй хэсгийн аваргын төлөө өрсөлдөх магадлалтай. Үүний тулд тэр эхлээд Казахстаны Гусман Кыргызбаевыг ялах ёстой.
В хэсэгт Узбекистаны Сардор Нуррилаев, ДАШТ-ий хүрэл медальт Израйлын Таль Фликер нар оржээ. Г.Сод-Эрдэнэ Туркменистаны Агамаммедовтой таарсан. Ялахад узбек бөхийн аманд очно. ОХУ-ын Яго Абулазе энд барилдана.
С хэсгийг ДАШТ-ий хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү тэргүүлсэн. Гол өрсөлдөгч нь Францын Валид Хяр. Гэхдээ Казахстаны алдарт жүдоч Елдос Сметов байгааг мартаж болохгүй.
D хэсэгт Оюутны Универсиад наадмын мөнгөн медальт Б.Эрхэмбаяр Финландын Сахатай таарсан. Энэ хэсэгт Израйлын Барух Шмайлов, ОХУ-ын Мурад Чопанов нар байгаа.
Сэтгэгдэл ( 3 )
Японы аваргууд бөйхгүй муу.Японы бүрэлдхүүн гээд аймар сүр зураг тавьсан байсан үнэтэй билет шахах арга байна шд.
Manai grand slamd minii bodloor mash tsooxon toonii judochid oroltsoj bn
Япон байхгүй юмуу\n