Жүдо: "Их Дуулга" тэмцээний 48 кг-ын жингийн оноолт

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын Мөсөн Ордонд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аваргууд тодорно.

Энэ жинд нийт 17 жүдоч хүч үзэх бөгөөд Израйлын Шира Ришони тэргүүлэн барилдана. Түүнтэй А хэсэгт Африк тивийн гурван удаагийн аварга ӨАБНУ-ын Жероней Уайтбүи багтсан.
 

В хэсэгт манай хоёр шилдэг жүдоч ОУХМ Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг нар хэсгийн аваргын төлөө хоорондоо барилдах болов уу. Тэд энэ оны Антальягийн Гранд Сламын аваргын төлөө учраа таарахад Г.Наранцэцэг ялж байжээ. Харин 2022 оны насанд хүрэгчдийн УАШТ-д Б.Баасанхүү өрсөлдөгчөө ялж, анх удаагаа Монгол Улсын аваргаар тодорсон. Хэсгийн аваргын төлөө барилдахын тулд Б.Баасанхүү Азербайжан, Г.Наранцэцэг Тайванийн бөхийг ялах ёстой.

С хэсэгт Японы Цүнода Нацүми Т.Ариунзаяа нар хоёрдугаар тойрогт таарсан. ОХУ-ын Сабина Гилиязова тэдний ялсантай нь хэсгийн аваргын төлөө өрсөлдөнө.

D хэсэгт манай Б.Ойдовчимэд Чилийн Варгастай таарсан. Ялахад ОХУ-ын Долгова хүлээж байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top