Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын Мөсөн Ордонд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэй хөнгөн жингийн аваргууд тодорно.
Парисын олимпын эрхийн чансааны онооны эхлэл болсон тус тэмцээний эмэгтэй 52 кг-ын жинд 14 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
А хэсгийг Будапешт-2022 ДАШТ-ий хүрэл медальт Израйлын Жефен Примо тэргүүлсэн. Түүнтэй Цэрэнтогтохын Гал-Од өрсөлдөнө.
В хэсэгт Японы дэлхийн аварга Ай Шишимэ, ОХУ-ын Алеся Кузнецова, Энхбаатарын Номинтуяа нар өрсөлдөх юм.
С хэсгийг ОУХМ Бишрэлтийн Хорлоодой тэргүүлсэн.
D хэсэгт Узбекистаны Диёора Келдиёрова, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хоёрыг онцолж болно.
Сэтгэгдэл ( 0 )