Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын Мөсөн Ордонд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэй хөнгөн жингийн аваргууд тодорно.
Парисын олимпын эрхийн чансааны онооны эхлэл болсон тус тэмцээний эмэгтэй 57 кг-ын жинд 17 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Энэ жинг багийн төрөлд олимпын хүрэл медаль хүртсэн Израйлын Тимна Нельсон Левай тэргүүлэн барилдах бөгөөд түүний хэсэгт Мөнхцэдэвийн Ичинхорлоо багтжээ.
В хэсгийг Парисын Их дуулгын хүрэл медальт ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн тэргүүлэн барилдана.
С хэсэгт олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Японы Цүкаса Ёшидатай Оюунгэрэлийн Оюунчимэг таарчээ.
D хэсэгт Тайваний Лин Чен-Лин, ОУХМ Батсүхийн Алтанцэцэг нар Германы тамирчидтай өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 0 )