Жүдо: "Улаанбаатар Их Дуулга" тэмцээний ХУВААРЬ

2022 оны 06 сарын 24

"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдана.

30 орны 260 тамирчин оролцох тус тэмцээний тасалбар урьдчилсан барилдаан 30 мянга, финалын барилдаан 50 мянган төгрөгийн үнэтэй. СТО-д зарагдаж байгаа юм. Тэмцээнийг С 1 телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
 


"Улаанбаатар Их дуулга" тэмцээний аварга бөх чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 чансааны оноо авна.

Шагналын сан 154 мянган евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медаль 3000, хүрэл медальт бөх 1500 еврогийн шагнал гардана.

Тэмцээний хуваарь

6-р сарын 24

12:30 – Урьдчилсан барилдаан, эмэгтэй 48, 52, 57 кг; эрэгтэй 60, 66 кг, Steppe Arena

17:00 – Финалын барилдаан, эмэгтэй 48, 52, 57 кг; эрэгтэй 60, 66 кг, Steppe Arena

19:00 - 19:30 – Жин, эмэгтэй 63, 70; эрэгтэй 73, 81 кг, Новотел зочид буудал

6-р сарын 25

12:30 - Урьдчилсан барилдаан, эмэгтэй 63, 70; эрэгтэй 73, 81 кг, Steppe Arena

16:30 – Финалын барилдаан, эмэгтэй 63, 70; эрэгтэй 73, 81 кг, Steppe Arena

16.30 - Нээлтийн ёслол

19:00 - 19:30 – Жин, эмэгтэй 78, +78 кг; эрэгтэй 90, 100, +100 кг, Новотел

6-р сарын 26

12:30 - Урьдчилсан барилдаан, эмэгтэй 78, +78 кг; эрэгтэй 90, 100, +100 кг, Steppe Arena

17:00 – Финалын барилдаан, эмэгтэй 78, +78 кг; эрэгтэй 90, 100, +100 кг, Steppe Arena

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хашир(66.181.179.86) 20 цагийн өмнө

Тайлбарлагч бөхийнхөө нэрийг тодоор хэдэн дахин хэлж байвал сайн шүү, дэлгэц дээр эцгийнх нь нэр гараад ойлгомжгүй байх юмаа

0  |  0
Зочин(202.126.90.11) 2022 оны 06 сарын 24

Сүржин нэртэй даржин юм л ингэж хоосон сүржигнээд дээ

0  |  0
Top