Барууны зэвсгээр Орост цохилт өгөхгүй гэсэн амлалтын цаана юу байгаа вэ!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 25

Украины зэвсэгт хүчнийхэн тэдэнд өгсөн зэвсгийг ОХУ-ын газар нутаг руу довтлоход ашиглахгүй гэжээ. Энэ талаар ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт мэдэгдсэн байна. Тэрбээр парламентын гишүүдийн асуултад хариулахдаа ийн хэлжээ. Германы тал Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковын мэдэгдэлд үндэслэн ингэж мэдэгдэж байгаа аж. Өмнө нь ийм баталгаа мэдэгдлийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн хийсэн билээ.

Тэгвэл ОХУ энэ үгэнд итгэхгүй байгаа аж. Шинжээчдийн тэмдэглэснээр, Герман улс Киевт их буу болон тийрэлтэт систем өгөхөөр зөвшөөрсөн сүүлчийн том улс юм. Шинжээчид Берлиний шийдвэр нь АНУ-ын шахалтад автан үндэсний ашиг сонирхлынхоо эсрэг хийсэн үйлдэл гэж үзэж байна.

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт Берлин Киевт Оросын газар нутагт ашиглахгүй гэсэн баталгаан дор хүнд зэвсэг өгөх гэж байгаа талаар мэдэгджээ. Зэвсэгт хүчний тэргүүн парламентын гишүүдийн “Украины Зэвсэгт хүчин Германы нийлүүлсэн зэвсгээр ОХУ-ын газар нутаг руу цохилт хийхгүй гэсэн ямар нэгэн баталгаа байгаа юу” гэсэн асуултад хариулахдаа ийн хэлсэн байна. Ламбрехтын тодруулан хэлснээр, энэхүү амлалтыг Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников өнгөрсөн долоо хоногт Брюсселд хэлжээ. Тэрбээр НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн байгууллагын тэргүүнүүдтэй уулзахдаа “Барууны зэвсгүүдийг зөвхөн батлан хамгаалах зорилгоор хэрэглэнэ” гэсэн байна. Германы Батлан хамгаалах яамны тэргүүн “Бид дээрх асуудлаар баталгаа нотолгоо шаардах хэрэггүй байсан. Украин өөрөө энэ баталгааг өгсөн. Резниковын хувьд энэ бол маш чухал байсан... Тэр энэ талаар шууд хэлсэн болохоор бид итгэлтэй байна” гэж парламентын гишүүдэд хэлжээ.

Украины Батлан хамгаалахын сайд Резников Брюссел рүү явахдаа “Facebook” хуудсандаа “Киев Орос руу дайрч, газар нутгийг нь булаан эзлэх зорилгогүй байна” гэж бичсэн билээ. Тэрбээр мөн “2014 оноос Оросын бүрэлдэхүүнд орсон Крым Украинд нэгдэх ёстой” гэжээ. Киев мөн Крымийн гүүрэнд цохилт өгнө гэж заналхийлсэн билээ. Украины Зэвсэгт хүчин зургаадугаар сарын 21-нд “Черноморнефтегаз” компанийн өрөмдлөгийн тавцангууд руу буудсан юм. Энэхүү хорлон сүйтгэх ажиллагааны хариуд ОХУ-ын цэргийн хүчин “Оникс” пуужингаар Одесс муж дахь Школьный цэргийн нисэх онгоцны буудал дээрх “Bayraktar ТВ2” нисгэгчгүй аппаратуудыг устгасан билээ. Тухайн үед Украины тал Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог Керчийн хоолой дээр байгуулагдсан гүүрийг устгахаар сүрдүүлж, гүүрний талаарх судалгааны бичиг баримтыг нийтэд ил болгосон. Уг гүүрээр ОХУ Украины өмнөд хэсэгт байлдаж буй зэвсэгт хүчнийхээ хангамжийг хүргэдэг аж. 18 км урт Крымийн гүүрийг 2018 онд олон тэрбумын хөрөнгөөр барьж байсан юм.  Одоо гүүрийг хамгаалахад Оросын арми анхаарлаа хандуулж, гүүрийг устгавал Киевийг бөмбөгдөхөөр хариу сүрдүүлсэн байна. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “Гүүрийг устгавал барууныхны тусламжаар илгээсэн алсын тусгалт зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт ашиглахгүй гэсэн Владимир Зеленскийн амлалт зөрчигдөнө” гэж мэдэгджээ. Харин Киевийн эрх баригчид Крымийн хойгийг өөрийн газар нутаг гэж үзэж байгаа юм. Зеленский алдагдсан бүх газар нутгаа буцааж авахаа амласан билээ.

“ТЕРРОРИСТ ХАЛДЛАГУУД”

Шинжээчдийн тодорхойлж байгаагаар, Барууны нийлүүлсэн алсын тусгалт зэвсгийг Украины арми Крымийг хорлон сүйтгэх, бусад түр булаан эзлэгдсэн гэж үзэж байгаа газар нутагт хүн амын эсрэг ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ. Гэвч Барууны нийлүүлсэн зэвсгийн зарим хэсэг нь фронтод хүрэхээсээ өмнө устах аж. Оросын шинжээчид Украины Зэвсэгт хүчний үлдсэн техник хэрэгсэл нь хамгаалалтыг хадгалахад орхигдож, тосгон, хотуудыг буудаж, энгийн объектуудын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглагдах гэнэ. Суурин газруудыг буудах нь Украины цэргүүд болон үндсэрхэг үзэлтнүүдийн дуртай тактик юм гэж Оросын шинжээч Андрей Кошкин “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Сануулахад, одоогийн байдлаар Донецкийн энгийн иргэд Украины Зэвсэгт хүчин, тэр дундаа НАТО-гийн их бууны буудлагад өртөж буй. Украины цэргүүд Зөвлөлтөд үйлдвэрлэсэн зэвсэг, системээр хотыг буудаж байгаа аж. Зургаадугаар сарын эхээр Бүгд найрамдах Донецк ард улсын тэргүүн Денис Пушилин “Украины Зэвсэгт хүчин Америкийн M777 их бууг Донецк руу довтлоход ашиглаж эхэлсэн” гэж мэдэгдсэн. Энэхүү зэвсгийг тавдугаар сарын сүүлчээр Киевийн дэглэмд АНУ-аас нийлүүлсэн юм. M777-гоос гадна НАТО-гийн орнуудаас алсын тусгалт зэвсэг, өөрөө явагч артиллерийн төхөөрөмжүүд хүлээн авсан Украинд ойрын хугацаанд АНУ, Их Британи зэвсэг нийлүүлэх төлөвтэй байна. Барууны зэвсгийг шилжүүлэхдээ ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх объектуудын эсрэг ашиглахгүй байх нөхцөл тавьдаг. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 31-нд “Newsmax” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа “Украины Зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхдөө алсын тусгалт пуужингийн систем ашиглахгүй” гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч Москва ийм баталгаанд итгэсэнгүй.

УКРАИНЫГ ЗЭВСГЭЭР ХАНГАНА

Украиныг Барууны зэвсгийг  үргэлжлүүлэн шахаж байгаа нь АНУ, Орос хоёрын хооронд шууд цэргийн сөргөлдөөнд хүрэх зам гэж шинжээчид үзэж байна. Оросын эрх баригчид Киевийн амлалтад үл итгэх нь үндэслэлтэй бөгөөд Майданы дараа Киевийн дэглэмийн түрэмгий үйлдлийн баримтад үндэслэсэн ОХУ гаргалгаа гаргажээ. “Барууны улсууд Киевийг цохилт өгөх аливаа систем, ялангуяа том их буугаар хангаснаараа энгийн иргэдийг алан хядах ажиллагаа явуулж, Оросын эсрэг түрэмгийллийн хамсаатан болдог гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж шинжээч Андрей Кошкин онцолжээ. Шинжээчийн үзэж байгаагаар 2014 оноос хойш Украины удирдлагатай харилцахад Киев амаар амласан амлалтаа биелүүлэх нь бүү хэл ямар ч гэрээг биелүүлэх сонирхолгүй байна гэж дүгнэхэд хүргэжээ. Майданы дараах дэглэм эдгээр гэрээнд гарын үсэг зурж, Штайнмайерын томъёоллыг албан ёсоор баталсан хэдий ч “Минск-2” гэрээний нэг ч заалтыг биелүүлээгүй аж. Германы Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Барууны бусад улстөрчид хүссэн бүхнээ ярьж, Киевт ямар ч байдлаар баталгаа гаргаж чадах юм. Харин тэдний үг юу ч биш гэдгийг Оросын шинжээч өгүүлээд “2014 оноос хойш Барууны орнууд Украин дахь нацист дэглэмийг ивээн тэтгэж, зэвсгээр шахаж, гэмт хэргийг нь хараагүй юм шиг байна” гэжээ. Үүнтэй төстэй байр суурийг Москвагийн Улсын их сургуулийн дэд профессор Алексей Фененко хийв. Шинжээчийн хэлснээр, Украины арми Барууны их буугаар энгийн иргэдийг буудсан хэвээр байх бөгөөд ОХУ-ын нутаг дэвсгэр, тэр дундаа Крымд цохилт өгөх боломжийг алдахгүй аж. Германы талаас дурдсан баталгаа нь эргэлзээтэй бөгөөд тус улс НАТО-гийн гишүүн, Украинд тусалж буй орны хувьд Оросыг дайсан гэж үзэж, Крымийг Украины нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байгаа гэж үзжээ. Шинжээч “Германчууд манай улсыг түрэмгийлэгч гэж үздэг. Украины зэвсэгт хүчин манай бүс нутаг руу дахин гал нээвэл гайхах зүйлгүй гэж үзэж байна” гэж тайлбарласан байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Герман бол Украины Зэвсэгт хүчинд их буу нийлүүлэх асуудлыг шийдсэн Барууны сүүлчийн том гүрэн юм. Энэ сарын 21-нд Украины цэргүүд германчуудын амласан 155 мм-ийн өөрөө явагч бууг хүлээн авчээ. Эдгээр бууны тусгал нь 40 км-т хүрч чаддаг. Мөн ойрын хугацаанд Герман улс Украины зэвсэгт хүчинд дээд тал нь 84 км-ийн тусгалтай тийрэлтэт системийг шилжүүлэх гэж байгаа аж. Энэ тухай Германы Батлан хамгаалахын сайд Ламбрехт энэ сарын 22-нд Бундестагт үг хэлэхдээ мэдэгджээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
one(139.5.218.160) 2022 оны 06 сарын 27

Хүний нутаг руу дайрч,ард түмнийг нь цус,нулимстай нь хутгачихаад манайх руу дайрахгүй гэсэн баталгаа алга байна гэж ямар нүүрээрээ улин гоншигноод байнаа...

0  |  0
ganbat (178.174.229.45) 2022 оны 06 сарын 27

OROSUUD BOLOHOOR IH BUUGAAR BUUDAAD PUUJIN HARVAAD BOLDOG . UK BOLOHOOR HUNII UGSUN IH BUUGAAR CH BUUDAJ NBOLOHGUI bAIDAG HACHIN AAA

0  |  0
Эх оронч(202.21.109.126) 2022 оны 06 сарын 26

Оросыг устгах ёстой. Бид алдсан нутгаа буцааж авах ёстой. 1689 онд хядуулсан монголчуудынхаа өс хонзонг монголчууд бид мартахгүй байх ёстой.

0  |  0
Зочин(59.153.86.68) 2022 оны 06 сарын 26

Крым бол Украины нутаг

1  |  2
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 06 сарын 26

Delhiin tyyhend Mongol ulsiig delhiid hvcheer tunhagluulsan uls bol dan gants Oros uls uym shvv.Vher Mongolchuud svirsen hoinoo oilgoodoj barahgvi dee.\n

0  |  1
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 06 сарын 25

Muuriin sahalaar oroldson hulgan yah ni todorhoi.Hoid Solongos mash olon jil delhiid havchigdasan .Hyatad bas hacvchigdsan.Oros bas havchigdsan ulsuud bvged tevcheer ni aldarah ve dee.Amerka Evropiihon shangaa amsan ve dee.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 06 сарын 27

Sansariin bvhel svljee doliogooniig haaj chadah hakerdah uls bol Oros uls.Odooch sain ajigalval delhiid orchin veiin dain hiij baigaa uchir ni neg shirheg daisanii hudulguuniig hvrtel sansaraas harj ustagaj baigaa bai bvgediig ni sansaraas hayanaad batalgaachuulaad ustagaj baigaa shvv dee.Oros oron delhiid gantsaardaj baigaa uchir shuud .Tsumuun zevsegiinhee amrtiig sansaraas Evropiin ba Amerkiin uls hotuudad buulgah heregtei tegvel ted hashirj dahin 100 jil chimeegv i yavah baih.

0  |  1
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 06 сарын 25

Delhiin tyhend mash aimshagtai olon hvn alagdsan dain bol yah aragvi delhiin 1 dvgeer ba 2 dugaar dain.Neg amid tvvh bol.Oros gedeg hvmyys ba ulsiig chiihon hvnchee avsan Evropiin u;s uud shuud Oros lu dairdag.Delhiin tvvhend Oroso ulsiig Mongolchuud tarhai butarhai baisan haad noiodiig niilvvlj Moskva Buyu Oros orng bi bologson uls bol Mongolchuud.Delhiid huvia bodson vndeserheg hvn bvr oros ornluu tovtolj svirdeg huulitai.Nopelon van part.Adiolp.Getler.Hyatadiin MAO Zedun dain uduuguud hvis temtervvlsen tvvhiig davtah gej bna.Amerka Orosiig sansaraas hetseej barahgvi.Delhiin bvhel ulsiin.

0  |  0
Зочин(192.82.70.177) 2022 оны 06 сарын 26

Хорин долоон орон Украйнд зэвсэг нийлүүлж бүгдийг нь байлдаандаа хэрэглэчихээд ялагдаж буйдаа ичээд хэрэглэхгүй ч гэх шиг. Төоийн толгойд тэнэгүүд гарахаар яадгийг Зеленскийн улсаараа тоглож буй түүхээс харж байна даа.

2  |  0
Иргэн(37.170.26.246) 2022 оны 06 сарын 26

хүний нутагийг там болгож бж өөр лүү нь буудахаар буруутан болдог үнэхээр шудрага биш оросууд адгийн новшнууд гэдэг нь үнэн бна.

1  |  4
Зоч(192.82.74.49) 2022 оны 06 сарын 26

Сэтгүүлч ээ орос хэлээс өөр хэл сурч бодит мэдээлэл бичиж бай ,зөвхөн нэг талын мэдээллийг хүргэх нь чамайг чадваргүй сэтгүүлч гэдгийг харуулаад байна.

3  |  2
Top