Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын "Мөсөн ордон"-д жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна.
Эрэгтэй 66 кг-ын жинд нийт 23 жүдоч оролцсон.
А хэсгийн аваргын төлөө шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч Молдавын Денис Вьеру манай бөх өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Нармандах барилдана.
Харин В хэсэгт Узбекистаны Сардор Нуррилаевыг ялсан манай Г.Сод-Эрдэнэ ОХУ-ын Яго Абулазетэй барилдана.
С хэсгийг тэргүүлсэн ДАШТ-ий хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү Францын Валид Хяртай хэсгийн аваргын төлөө таарсан. Хяр Казахстаны Елдос Сметовыг ялсан.
D хэсэгт Израйлын Барух Шмайлов Оюутны Универсиад наадмын мөнгөн медальт Б.Эрхэмбаяр нар аваргын төлөө барилдах боллоо. Ийнхүү энэ жинд манай 4 бөх бүгд хэсгээ тэргүүлэхийн төлөө шалгараад байна.
Сэтгэгдэл ( 0 )