Жүдо: Л.Энхрийлэн хагас шигшээд Израилын Нельсон-Левитэй барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын Мөсөн Ордонд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэй хөнгөн жингийн аваргууд тодорно.

Парисын олимпын эрхийн чансааны онооны эхлэл болсон тус тэмцээний эмэгтэй 57 кг-ын жинд 17 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Энэ жингийн А хэсгийг Израйлын Тимна Нельсон Леви тэргүүллээ. Түүнд ялагдсан Мөнхцэдэвийн Ичинхорлоо дагах барилдаанд Чехийн Земановатай барилдах боллоо.

Харин В хэсэгт Парисын Их дуулгын хүрэл медальт ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн тэргүүлсэн. Л.Энхрийлэн хагас шигшээд Израилын Нельсон Левитэй барилдах боллоо. Өнгөрсөн жил хоёр бөх хоёр таарч барилдахад тухай бүр Тимна ялж байв.

С хэсэгт олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Японы Цүкаса Ёшида Оросын Дарья Евгеньевна Курбонмамадовад ялагдлаа. Дарья хагас шигшээд Германы Pauline Starke-тай барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top