Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын Мөсөн Ордонд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн аваргууд тодорно.
Эрэгтэй 60 кг-ын жинд 22 тамирчин өрсөлдсөн.
А хэсэгт Токио-2020 олимпын мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Тайваний Ян Юү-Вэй Португалын Лопестой хэсгийн аваргын төлөө барилдана. Б.Цогт-Очир эхний тойрогт Узбекистаны Кемран Нуриллаевт ялагджээ.
B хэсэгт ОУХМ Энхтайваны Сумъяабазар эхний тойрогт хийлсэн. Дараа нь ОХУ-ын А.Блиевийг ялаад хэсгийнхээ аваргын төлөө Азийн наадмын хүрэл медальт Өмнөд Солонгосын И Ха Римтай барилдах болоод байна.
С хэсэгт Б.Сүхбат БНСУ-ын Seungbeom Jeon-тай ялагдсан. Энэ хэсэгт Нидерландын Торнике Цьякадоэ, Израйлын Матан Коклаев нар аваргын төлөө барилдана.
D хэсэгт залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Японы Рюүжи Нагаяма Монгол Улсын хошой аварга Энхтайваны Ариунболд нар хэсэгтээ тэргүүлэхийн төлөө барилдана. Э.Ариунболд өмнөх тойрогт Оросын Огузовыг иппон ялсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Медаль энэ тэр авахаар нь л бичнэ биз дээ, бараг л тэр баалаа, энэ шээлээ гэх шахуу л юм бичих юм, кк