Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын Мөсөн Ордонд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэй хөнгөн жингийн аваргууд тодорно.
Парисын олимпын эрхийн чансааны онооны эхлэл болсон тус тэмцээний эмэгтэй 52 кг-ын жинд 14 жүдоч оролцсон. Манай дөрвөн бөх зодоглож, бүгд эхний барилдаандаа ялагдсан.
А хэсэгт Цэрэнтогтохын Гал-Од ОХУ-ын Нугаевад ялагдсан.
В хэсэгт Энхбаатарын Номинтуяа ОХУ-ын Алеся Кузнецовад унасан. Алеся энэ хэсгийг тэргүүлсэн.
С хэсгийг ОУХМ Бишрэлтийн Хорлоодой тэргүүлж, Португалын Диого Жоаннад ялагдлаа. Дагах барилдаанд Германы Mascha Ballhaus-г ялж, хүрэл медалийн төлөө Будапешт-2022 ДАШТ-ий хүрэл медальт Израйлын Жефен Примотой барилдахаар боллоо. Зургаа таарч барилдан, сүүлийн 4 барилдаанд Б.Хорлоодой илүүрхжээ.
D хэсэгт Узбекистаны Диёора Келдиёрова тэргүүлсэн бол Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ Германы Mascha Ballhaus-д ялагдаад тэмцээнээ дуусгажээ.
52 кг-д аваргын төлөө Узбекистаны Диёора Келдиёрова, ОХУ-ын Алеся Кузнецова нар алтан медалийн төлөө өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 0 )