Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын Мөсөн Ордонд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэй хөнгөн жингийн аваргууд тодорно.
Эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн аваргын В хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо Их Британы Леле Найрнег, хэсгийн аваргын төлөө Чехийн Земановаг ялаад хагас шигшээд Израйлын Тимна Нельсон Левайг торгуулиар ялж, аваргын төлөө ОХУ-ын Курбонмамадоватай барилдах боллоо.
ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо Солонгосын бөхийг ялаад дараа нь Израйлын Тимна Нельсон Левид ялагдсан. Дагах барилдаанд Чехийн Земановаг ялаад Германы Паулин Старкетэй хүрэл медалийн төлөө хүч үзэх болсон.
Сэтгэгдэл ( 1 )
Онигоо