Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын Мөсөн Ордонд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн аваргууд тодорно.
Эрэгтэй 66 кг-ын жинд нийт 23 жүдоч оролцлоо.
А хэсгийг дэлхийн чансааг тэргүүлэгч Молдавын Денис Вьеру тэргүүлэн барилдаж, хэсгийн аваргын төлөө манай Б.Нармандахыг буулган авсан.
В хэсэгт Г.Сод-Эрдэнэ Туркменистан, Узбекистан, ОХУ-ын бөхчүүдийг дараалан буулгаж, хэсэгтээ тэргүүлсэн.
С хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү Францын Валид Хярд ялагдсанаар дагах барилдаанд орсон. Дагах барилдаанд Израилын Шмайловыг ялснаар хүрэл медалийн төлөө Молдавын Денис Вьерутэй барилдах эрхтэй боллоо.
D хэсэгт Оюутны Универсиад наадмын мөнгөн медальт Б.Эрхэмбаяр Финланд, ОХУ, Израилын бөхийг давж, хэсэгтээ тэргүүлсэн. Хагас шигшээд Францын Хярыг давж, алтан медалийн төлөө барилдах боллоо. Түүнтэй финалд хагас шигшээд алдарт Денис Вьеруг ялсан Г.Сод-Эрдэнэ өрсөлдөх юм.
Ийнхүү эрэгтэй 66 кг-ын жингийн шагналын тавцанг монгол бөхчүүд бүрэн эзэгнэх магадлал маш өндөр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )