Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын Мөсөн Ордонд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн аваргууд тодорно.
Эрэгтэй 60 кг-ын жинд 22 тамирчин өрсөлдлөө.
Аваргын алтан медалийн төлөө Токио-2020 олимпын мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Тайваний Ян Юү-Вэй, ДАШТ-ий хошой хүрэл медальт Японы Рюүжи Нагаяма хоёр барилдахаар шалгарлаа.
Харин хүрэл медалийн төлөө манай Энхтайваны Сумъяабазар, Энхтайваны Ариунболд хоёр хоорондоо барилдах боллоо.
Сэтгэгдэл ( 2 )
Ah duu 2 ymui
Ah duu 2 ymui