Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын "Мөсөн ордон"-д жүдо бөхийн "Их Дуулга" тэмцээн зохион байгуулагдаж байна.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аваргууд тодорно.
48 кг-ийн жинд нийт 17 жүдоч хүч үзлээ.
В хэсэгт Ганбаатарын Наранцэцэг тэргүүлж, хагас шигшээд Казахстаны Абибаг ялан финалд шалгарсан.
Тэрбээр аваргын төлөө дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Японы Нацүми Цүнодатай барилдаж, хориотой мэх хийснээр ялагдал хүлээлээ.
Энэ нь манай багийн энэ тэмцээний анхны медаль байлаа. ОУХМ Ганбаатарын Наранцэцэг Гранд Слам ангилалын анхны мөнгөн медалиа авлаа. Үүнээс өмнө Г.Наранцэцэг Их дуулга ангилалаас 1 алт, 2 хүрэл медаль хүртээд байлаа.
“Улаанбаатар-2022” Их дуулга
-48 кг-ын жингийн медальтнууд
1. Нацүми Цүнода /Япон/
2. Ганбаатарын Наранцэцэг /Монгол/
3. Ли Хе-Кюүн /БНСУ/
3. Абиба Абузакынова /Казахстан/
Сэтгэгдэл ( 0 )