Жүдо: Өнөөдөр эмэгтэй 63, 70; эрэгтэй 73, 81 кг-ын барилдаантай

2022 оны 06 сарын 25

"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна. 30 орны 260 тамирчин оролцож байгаа тус тэмцээний тасалбар урьдчилсан барилдаан 30 мянга, финалын барилдаан 50 мянган төгрөгийн үнэтэй. СТО-д зарагдаж байгаа юм. Тэмцээнийг С 1 телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлж байгаа билээ.

"Улаанбаатар Их дуулга" тэмцээний аварга бөх чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 чансааны оноо авна.

Шагналын сан 154 мянган евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медаль 3000, хүрэл медальт бөх 1500 еврогийн шагнал гардана.

6-р сарын 25

12:30 - Урьдчилсан барилдаан, эмэгтэй 63, 70; эрэгтэй 73, 81 кг, Steppe Arena

16:30 – Финалын барилдаан, эмэгтэй 63, 70; эрэгтэй 73, 81 кг, Steppe Arena

16.30 - Нээлтийн ёслол

Эхний өдрийн байдлаар Монголын шигшээ баг медалийн тоо, чанараар тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top