Жүдо: Эрэгтэй 73 кг-ын жингийн оноолт

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 25

"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна. "Улаанбаатар Их дуулга" тэмцээний аварга бөх чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 чансааны оноо авна.

Шагналын сан 154 мянган евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медаль 3000, хүрэл медальт бөх 1500 еврогийн шагнал гардана.

Тэмцээний хоёр дахь өдөр дунд жингийн аваргууд тодорно.

Эрэгтэй 73 кг-ын жинг манай Цэнд-Очирын Цогтбаатар тэргүүлж байна. Тэрээр эхний барилдаанаа Францын Лука Отманегийн эсрэг хийнэ. Түүнийг ялахад хэсгийн аваргын төлөө УАШТ-ий мөнгө, хүрэл медальт Лавжаргалын Анхзаяатай барилдах болно. Гэхдээ Л.Анхзаяа Их Британи, Тузкменистаны бөхчүүдийг ялсан байх шаардлагатай.

В хэсэгт Тажикстаны орос жүдоч залуучуудын дэлхийн аварга Сомон Махмедбеков гол фаворит.

С хэсэгт ОХУ-ын Махмедбек Махмедбеков тэргүүлсэн. Одгэрэлийн Уранбаяр эхний тойрогт Тажикистаны Бехрузи Хожазодатай таарсан. Түүнийг ялахад Махмедбековтай барилдах юм.

D хэсгийг тэргүүлэгч Израйлын Тохар Бутбул манай гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр нар хоёрдугаар тойрогт таарсан. Хэн ялсан нь хэсгээсээ нэгээр гарах нь ойлгомжтой.

Цогтоо, Махмедбек Махмедбеков болон Тохар Бутбул, Ганбаатарын Одбаяр хоёрын хэн ялсан нь хагас шигшээд шалгарах магадлал маш өндөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top